Friday, April 1, 2011

Хүрэн толгойн сүүдэр - Khuren tolgoin suuder



Хүрэн толгойн сүүдэр
Хөндийгөө дагаад хүүшлэнэ дээ
Хүний бага л чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хө
Алаг толгойн сүүдэр нь
Араан дагаад хүүшлэнэ дээ
Амраг жаахан чамтайгаа Сэтгэл юундаа даслаа даа хө
Ангир шувууны дэгдээхий Араан дагаад цуврана даа
Аль газрын чамтайгаа 
Сэтгэл юундаа даслаа даа хөө

No comments: