Monday, February 14, 2011

Хар торгон хамжаар - Khar torgon khamjaar



Хараа юу торгон хамжаарыг ээ ээ
Харанхүй шөнөөр шаглаад оёсон юмаа
Хаяаад явахыг чинь мэдэсэн бол болдоо хө
Хайран чиг оёод өгсөн арван хуруу минь
Ай хө чинь минь явчхаар яах юм бэ хө
Шараа юу торгон хамжаарыг ээ ээ
Сартай шөнөөр шаглаад оёсон юмаа
Салаад явахыг чинь мэдсэн болуулдаа хө
Хайран чиг оёод өгсөн арван хуруу минь
Ай хө чинь минь явчхаар яах юм бэ хө
Бороо юу торгон хамжаарыг ээ ээ хө
Бороотэй шөнөөр шаглаад оёсон юмаа
Буцаад ирэхгүй чинь мэдсэн бол
Хайран чиг оёод өгсөн арван хуруу минь
Ай хө чинь минь явчхаар яах юм бэ хө

No comments: