Saturday, October 30, 2010

Алгирмаа - Algirmaa


Алд алдын торгон хадгийг
Задлаж суунаа Алгирмаа яа хөө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон оо хөө

Авааль нөхөр Алтансүх минь
Амбан хошууны албанд мордоод
Амьд үхсэний сураг үгүй
Арван гурван жил болов оо хөө
Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан болбол доо
Асар дээд тэнгэр минь ээ
Амий минь гартал ниргээрэй дээ хөө

Хорвоо өгөөж нутаг минь ээ
Хорго тойрмын хөндийдөө хөө
Хоол ундны ус маань
Хольц л үгүй рашаан аа хөө

Малчин удамт зарцын охин
Алгирмаагийн бие ээ хөө
Манхан талдаа заяагаад
Төрж өссөн газар аа хөө

Агаар тэнгэрийн нар минь
Илч нь болоосой бие минь ээ хөө
Амраг хонгор хүүгээ
Дулаалж явахсан бие минь ээ

Уудам дэлхийд дураар довтлох
Салхи нь ч болоосой бие минь ээ хөө
Учирсан хонгор хүүдээ
Хүрээд очихсон бие минь ээ хөө

No comments: