Thursday, September 11, 2008

Дөрвөн настай халиун - Dorvon nastai khaliun


Дөрвөн настай халиун нь ээ
Дөрөө жийгээд эргүүлнэ ээ ай ай хөө
Дөрвөлжлөн харагдах бараа нь ээ
Дөтөлсөн амрагийн бараа юу уу даа
Таваар тависан гэзэгээрээ
Талын бутууд шиг саглайна аа ай хөө
Тавлайн харагдах бараа нь ээ
Танилцсан амрагийн бараа юу уу даа

1 comment:

Mjd said...

Сайхан блог байна. Дөрвөн настай халиун дууны үгний дөрөө жиигээд эргүүлнэ гэдэг үг дөрөө жийгээд дэргүүлнэ гэсэн үг байсан байж магадгүй анхандаа. учир нь дөрөө жийж эргүүлнэ гэдэг үг утгын хувьд сайн ойлгогдохгүй байгаа юм. Харин дэргүүлнэ гэдэг үгийн хувьд хуучин морьд хатирахыг хэлдэг. Харин дөрөө жийгээд хатирна гэсэн утгатай бол утгын хувьд ойлгогдно. Заа үүнийг цааш нь эх сурвалжуудаас лавлаад өгвөл сайн байна шүү!