Thursday, March 20, 2014

Халуун элгэн нутаг минь - Khaluun elgen nutag mine

"Халуун элгэн нутаг минь" Їг Ж.Бадраа Ая Ц.Намсрайжав Элэг зїрхнээс уяатай Энхрий Монгол нутаг минь Эцэг эхээс заяатай Эрдэнийн алтан єлгий еэ Цэцгийн шимийг тэтгэсэн Цэнгэлийн хавар айлчлахад Мєрєн гол нь дуугаан дуулж Мєнгєн сардиг нь мишээдэг ээ Сэрїїн салхиа сэвсїїлсэн Хацар нїїрийг їнсэн байж Сэтгэл дотрыг ариулсан Халуун элгэн нутаг минь in Latin: "Haluun elgen nutag min'" Lyrics J.Badraa Music C.Namsraijav Eleg zurhnees uyaatai Enhrii Mongol nutag min' Eceg ehees zayaatai Erdeniin altan єlgii yee Tsetsgiin shimiig tetgesen Tsengeliin havar ailchlahad Mєrєn gol n' duugaan duulj Mєngєn sardig n' misheedeg ee Seruun salhia sevsuulsen Hacar nuuriig unsen baij Setgel dotryg ariulsan Haluun elgen nutag min'

Thursday, August 18, 2011

Гал Шар - Gal Shar


Номин Цэнхэр Зандан Хүрэний удамтай
Норов Хүрэн Хонгор Зээрдийн угшилтай
Элбэг Хээрийн гайхам хурдыг дуйраасан
Идэр Хээрийн үр хойчийг залгасан
Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовихист алсын бараа ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаан солибуулан
Нарийн урт л хүзүү юугаан дуухайлган
Эрдэнийн дээд л толгой юугаан өргөн
Эвтэт цагаан шүд юугаан яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан
Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд л цуцал үгүй гүймээр
Хурдан шинж төгөс төгөлдөр бүрдсэн
Настан бууралд зүйл бүрээр магтагдсан
Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан
Ийм хурдан унага гал шард л төрдөг юм
Тийм хурдан хүлэг гал шард л бдг юм

Зээ Гал Шарын унаган адуу
Хос л хүрэн зүрхтэй л гдг
Хоёр сугандаа гуурстай л гдг
Хонгор голдуу зүстэй л гдг
Хулан тахийн удамтай л гдг
Хурдан сонин домогтой л гдг

Зээ Гал Шарын хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлоон шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн

Monday, May 9, 2011

Алтайн магтаал - Altain magtaal



Өглөө жингээр униартаж л байдаг
Өдөр дундаа суунаглаж л байдаг
Үеийн үедээ өнөтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ

Арын Ховдын нуруу нь дүнхийж л байдаг
Рашаан ус нь булгилж л байдаг
Ангир шувуу нь ганганаж л байдаг
Арц мод нь сагсайж л байдаг
Арвин уужим сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ

Шилээ цасыг хайлан
Шилгээтэл урсаж л байдаг
Шинэхэн ногоо нь ургаж л байдаг
Хөхөө шувуу донгодож л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ

Суухай уулын нуруу нь дүнхийж л байдаг
Шоровгор ямаа нь шаргалдаж л байдаг
Дарзай нуруу нь дүнхийж л байдаг
Халиун тэх нь харгилдаж л байдаг
Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ

Friday, April 15, 2011

Усны тунгалаг Тамирын гол - Usni tungalag Tamirin gol

Not a traditional one, but it's worth posting it here, I think...

Ая. Д. Лувсаншарав
Vг. Д. Отгонсvрэн
Уужмын холоос гүйдэлтэй хүлэг
Усных нь амтыг үгүйлэн ирдэг
Уулсынхаа сүрийг урсгалдаа тээсэн
Усны тунгалаг Тамирын гол оо
Усны тунгалаг Тамирын гол оо

Хултай айргийн дугараа тойрон
Уртын дууны түрлэг хадсан
Хунгийн чуулга шиг цагаан гэрүүд
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо

Сарын газраас тэмүүлсээр ирэхэд
Шаагих урсгал нь чихнээ яруухан
Ухаант түмний минь төвшин зан
Урсгал дөлгөөн Тамирын гол оо
Урсгал дөлгөөн Тамирын гол оо

Саруул хорвоогийн жаргал эзлэн
Сайхан ханьтайгаа хослон цэнгэхэд
Саран тээсэн урсгал дундаа
Биднийгээ тольдсон Тамирын гол оо

Friday, April 1, 2011

Хүрэн толгойн сүүдэр - Khuren tolgoin suuder



Хүрэн толгойн сүүдэр
Хөндийгөө дагаад хүүшлэнэ дээ
Хүний бага л чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хө
Алаг толгойн сүүдэр нь
Араан дагаад хүүшлэнэ дээ
Амраг жаахан чамтайгаа Сэтгэл юундаа даслаа даа хө
Ангир шувууны дэгдээхий Араан дагаад цуврана даа
Аль газрын чамтайгаа 
Сэтгэл юундаа даслаа даа хөө

Saturday, March 5, 2011

Эр бор харцага - Er bor khartsaga


Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэр залуу насанд нь
Даанч ажигч үгүй явлаа л билүү дээ
Ай хөөрхий алдрай мину зээ
Арслангийн зулзага
Ууландаа хүчтэй л билүү дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай л билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ
Сайр шандын усыг
Шавхавч бардаггүй л билүү дээ
Сайн хүний үрийг
Даравч болдоггүй билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ
Хажуу талын ногоо нь
Халиурч найгаад ганхана билүү дээ
Хамаг та бүгдтэйгээ
Ханатлаа найрлах жаргалтай билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ

Thursday, March 3, 2011

Ар хөвчийн унага - Ar khuvchiin unaga


Ар хөвчийн унага
Ар хөвчийн унага нь
Агсамхан болоод жороо
Амрагийн жаахан хүүгийнхээ
Аашинд нь болоод мордлоо
Дэнжин нуурын шагшуурга
Дэнжээн дагаад шагшина
Дэмий хүний үртэй
Дэндүү даамай даслаа даа

Гоолингоо - Goolingoo



Зvvдээ, нойрны минь дотор оо ай
Зvрхний маань Гоолингоо нь vзэгдээд байх юм аа ай
Зvйлчлээд хэлсэн vг нь ээ хөө
Миний маань цээжинд хадаастайхан байх юм аа ай

Арван тvмэн адуу сүрэг нь
Арынхаа ууланд алагласхийгээд байх юм аа ай
Амраг Гоолингоогийн алтан хvрээ нь хөө
Арынхаа ууланд нь цайрасхийгээд байх юм аа ай

Vй тvмэн адуу нь болбол
Єврийнхєє ууланд алаглаад байна
Vнэн хайртай Гоолингоогийн хэлсэн vг
Єєрийн минь цээжинд хадаастайхан байх юм аа ай

Эрдэнэ Засгийн Унага - Erdene Zasgiin Unaga



Эрдэнэ засгийн унага нь
Эрэмгий болоод жороо доо
Элст манхнаар нутагтай
Эмгэн буурал ээжтэй

Товуу засгийн унага нь
Товолзуулсанхан жороо шүү
Товцог толгодоор нутагтай
Тун чиг өвгөн аавтай

Нарийн цагаан замаар нь
Насны багад дөгийлөө
Ногоон толгойд нутагтай
Номхон олон дүү нартай...

Friday, February 25, 2011

Жаран цагаан адуу - Jaran tsagaan aduu


Jaran tsagaan aduunii maani
Alag n khaana baina akh nar mini?
Zurgaan khoshuu nutgiin maani
Ard n khaana baina egchi nar mini?
Nayan tsagaan aduunii maani
Alag n khaana baina akh nar mini?
Naiman khoshuu nutgiin maani
Ard n khaana baina egchi nar mini?